Бидний тухай
Хаан Сорчлох Органик Хүнс компани нь 2020 оны 12 сарын 15-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, нийлүүлэлтийн чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж, ард түмэндээ эрүүл органик бүтээгдэхүүнээ өргөн барьж байна.
Бид хэрэглэгчдэд эрүүл ахуйн шаардлага хангасан, чанартай, гарал үүсэл тодорхой шинэ махыг тасралтгүй, найдвартай нийлүүлэхийг зорин ажилладаг.
Эрхэм зорилго:
Бэлчээрийн эрүүл малын махыг стандартын шаардлага хангасан үйлдвэрлэлийн орчинд бэлтгэн нийлүүлж, Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах мах, махан бүтээгдэхүүнээр үйлчлэх.
Алсын хараа:
Монгол улсын мах, махан бүтээгдэхүүний зах зээлийн өнгө төрхийг тодорхойлогч, тэргүүлэгч байгууллага болох.
Үндсэн зорилт:
Бэлчээрийн малын махыг хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн ангилан бэлтгэж, захиалсан цэгт түргэн шуурхай хүрч үйлчлэх.